Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 6 зүйлийн усны цэцэгс

1390

  1. Water Hawthorn-Усны долоогоно

Шинжлэх ухааны нэршил: Aponogeton distachyus L.f.

Овог:Aponogetonaceae

Aponogeton distachyus ургамал нь булцуут үндэслэг ишнээс ургадаг усны ургамал юм. Навч нь усны гадаргуу дээр хөвдөг; навчны илтэс нь нарийн зууван хэлбэртэй, 6-25 см урт, 1.5-7.7 см өргөн, бүтэн захтай ба зэрэгцээ судлуудтай. Цэцгүүд нь усны гадаргуу дээгүүр барьсан 'Y' шиг тэд анхилуун үнэртэй, 1-2 см урттай, нэг ба хоёр цагаан дэлбээтэй төстэй цэцгийн нөмрөг (perianth) салбануудтай, зургаагаас дээш хар хүрэн, хүрэн дохиуруудтай. Өмнөд Африкийн Баруун Кэйп, Мпумаланга мужуудаас гаралтай боловч халуун дулаан уур амьсгалтай өвөл хур тунадас ордог бүс нутгуудад ургадаг. Энэхүү ургамал нь жилд хоёр удаа, хаврын дундаас зуны дунд хүртэл цэцэглэж, өвөл дахин цэцэглэдэг. Үзэсгэлэнтэй учир аквариумын ургамал болгон ашигладаг.

  1. Broadleaf ArrowheadӨргөн навчит сумалж

Шинжлэх ухааны нэршил: Sagittaria latifolia Wild

Овог: Alismataceae Vent.

Монгол улсад Sagittaria төрлийн 2 зүйл ургамал ургадаг (Sagittaria natans Pall. S.trifolia L).

Энэ ургамал нь өвөрмөц өргөн сумны зэв хэлбэрийн навчтай тул энэхүү ургамлыг өргөн навчит сумалж, нугас-төмс гэж нэрлэдэг. Өргөн навчит сумалж нь усны гадаргуу дээр 2-20 метрын өндөртэй колони үүсгэн ургадаг олон наст ургамал. Үндэс нь цагаан, болон ягаан өнгийн нимгэн хальсан гадгаргуутай цагаан булцуу үүсгэдэг. Нэг ишэн дээр гурваар тойрон байрласан цагаан өнгийн цэцэг нь 7-9-р сарын хооронд цэцэглэдэг. Нэг ишин дээр эр, эм цэцэг хоёулаа байрладаг. Эр цэцэг нь эм цэцэгнээс ялгаатай нь төвд нь шар өнгийн баглаа байдаг. Өргөн навчит сумалж нь горхи, гүехэн ус, намаг газарт сайн ургадаг. 

  1. Water Poppy-Усны намуу

Шинжлэх ухааны нэршил: Hydrocleys nymphoides  (Humb. & Bonpl. ex Willd.) Buchenau.

Овог: Alismataceae Vent.

Монгол улсад энэ овгын 2 төрлийн 4 зүйл усны ургамал ургадаг.

Усны намуу бол Өмнөд Америкаас гаралтай хөвөгч усны ургамал юм. Энэ ургамал нь дугуй хэлбэртэй, хар ногоон навч, улаан хүрэн төвтэй үзэсгэлэнтэй нимбэгний шар цэцэгсээр алдартай. Усны намуу намхан устай гүехэн цөөрөмд амархан ургадаг. Усны гадаргуу дээр энэ ургамал 45.72 см тархаж, 15.24 см хүртэл өндөрт ургадаг. Энэ ургамал нь зуны улиралд үзэсгэлэнтэй нимбэгний шар цэцэг ургадаг. Цэцэг нь зөвхөн нэг өдөр үргэлжилдэг. Гэхдээ усны намуу цэцэг зуны турш хэд хэдэн удаа цэцэглэдэг. 

    4. Water Hyacinth- Усны гиацинт (Усны эрдэнийн чулуу)

Шинжлэх ухааны нэршил: Eichhornia crassipes Mart.

Овог: Pontederiaceae

Усны гиацинт бол Өмнөд Америк тивийн халуун орны уугуул хөвөгч олон наст усны ургамал юм. Энэ ургамал нь цөөрөм, горхи, нуур, шуудуунд сайн ургадаг. Усны гиацинтууд нь зунаас намар хүртэл цэцэглэдэг бөгөөд өтгөн, гялтгар, бөөрөнхий навч, зургаан дэлбээтэй ягаан өнгийн цэцгээс бүрддэг.

  1.  Lotus- Бадамлянхуа

Шинжлэх ухааны нэршил: Nelumbo nucifera Gaertn.

Овог: Nelumbonaceae

Буддын шашны хувьд ариун цэцэг юм. Бадамлянхуа нь гүехэн цөөрөм, нууранд ургадаг бөгөөд нарны шууд тусгал шаарддаг тул хүйтэн уур амьсгалд амьдрах боломжгүй юм. Бадамлянхуа нь ерөнхийдөө ягаан эсвэл цагаан өнгөтэй байдаг.Усан сараана цэцгийн адил бадамлянхуа нь цөөрөм, нуурын шаварт үндэслэж, цэцэглэж навч нь усны мандал дээр хөвдөг. Бадамлянхуа навч нь 50.8 см ургадаг бөгөөд цэцэг нь 20.32 см диаметртэй байдаг. Зургадугаар сараас наймдугаар сарын дунд үе хүртэл цэцэглэдэг. Сэтгэл татам цэцэг нь өглөө дэлбээгээ нээж, орой хумих энэ хугацаандаа жимсний сайхан үнэрийг бий болгодог.

  1.  Water Lily-Усны  сараана

Шинжлэх ухааны нэршил: Nelumbo nucifera Gaertn.

Овог: Nymphaeaceae

Уснысараана нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй усан цэцэг юм. Дэлхий дээр 70-аад төрлийн сараана цэцэг байдаг. Усан сараана нь дэлхийн халуун, сэрүүн бүс нутгаар цөөрөм, шуудуу болон бусад гүехэн усан сангуудад ургадаг. Усан сараана цэцэг нь өргөн, дугуй хэлбэртэй навч, өнгөлөг цэцгээрээ алдартай. Эдгээр нь цагаан, улаан, шар ягаан, тоор, цэнхэр, нил ягаан, улбар шар зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг.

Амазон голын ай саваас гаралтай Victoria amazonica (Poepp.J.C. Sowerby нь дэлхийн хамгийн том усан сараана юм. Дугуй хэлбэртэй навч нь 121.92-182.88 см диаметртэй, цэцэг нь 50-60 ширхэг дэлбээтэй байдаг. Цэцгүүд нь бүрэн нээгдэх хүртэл 48 цаг зарцуулдаг. Нээгдмэгц эхний шөнө цагаан, хоёр дахь шөнө ягаан өнгөтэй болно.

 Усны сараана цэцгийн үзэсгэлэнтэй, анхилуун цэцэг нь дэлбээгээ зөвхөн өглөө эсвэл оройн цагаар нээдэг бөгөөд хавраас намрын сүүл хүртэл цэцэглэдэг. Энэхүү ургамал нь олон төрлийн загас, сээр нуруугүй амьтдыг хамгаалах байраар хангах замаар цөөрөм эсвэл тэдний амьдардаг бусад усан санг хамгаалдаг.

Ц.Түмэнжаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>