Өчигдөр хоёр аймгийн нутагт газар хөдөлжээ

522

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн "Адуут” гэдэг газар буюу аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т өчигдөр /2021.02.11/ 18:29 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 19:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авчээ.

Мөн урьд шөнө 00:06 цагт Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн "Алагийн гол” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:10 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэсэн мэдээллийг өгчээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>