Өчигдөр хоёр аймгийн нутагт газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн "Адуут” гэдэг газар буюу аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т өчигдөр /2021.02.11/ 18:29 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 19:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авчээ.
Мөн урьд шөнө 00:06 цагт Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн "Алагийн гол” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:10 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэсэн мэдээллийг өгчээ.