Коронавирусийн халдвар авсан, хавсарсан хавдартай нэг иргэн нас баржээ

34

 

Коронавирусийн халдвар авсан, хавсарсан хавдартай нэг иргэн нас баржээ

 

Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 49 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Харин 25 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. ХӨСҮТ-д маш хүнд хүн 1, хүнд хүн зургаа, хүндэвтэр 84, хөнгөн 562 хүн эмчлүүлж байгаа аж. 

Мөн ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлэгдэж байсан нэг хүн нас барсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр "тус хүн нь 2021 оны хоёрдугаар сарын 14-нд вируслогийн шинжилгээгээр маш хүнд байдалтай ирж хэвтсэн. Биеийн байдал нэн хүнд байж байгаад 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 12.56 минутад нас барсан. Хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уураг дутагдал, тураал, олон эрхтэний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалагийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, давсагны хана руу нэвчсэн. Коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан. Ингээд хүндрэл нь хавдрын эцсийн шат, уураг дутагдал, хавдрын хордлого, олон эрхтэний үйл ажиллагааны дутагдлаар нас барсан" гэлээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.