Ёс зүйгүй бичлэг нь цацагдсан хууль, шүүхийнхэнтэй холбоотой “ШИНЭ БАРИМТ ИЛ” боллоо

412

Хууль, шүүх, ҮАБЗ, АТГ-ын ажилтан гэх мэт төрийн өндөр албан тушаалтнууд хөл хорио зөрчиж, “PARKVIEW” хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглахдаа биеэ үнэлэгчид авч үйлчлүүлсэн байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж “биеэ үнэлэлтийг зохион байгуулсан байх үндэслэлтэй” хэмээн үзэж хэрэг бүртгэл нээх хүсэлтийг прокурорт хүргүүлжээ.  
Тэгвэл ҮАБЗ-ийн ажилтан гэгдэж байсан өмгөөлөгч Б.Баасанцогт нь Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-тай хамтран ажилладаг болохыг илтгэх үнэмлэх олон нийтэд ил болоод байна.
Б.Баасанцогтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн “баруун гар” гэлцдэг. Баримт сөхвөл нь Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Б.Баасанцогтыг МИАТ-д ажилд оруулж байсан гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа буюу “Ариг банк”-ны хэрэгт хамтарсан “хонгилын тор нэхэгч” хэмээн хэвлэлээр бичиж байв. Энэ бүгдээс үзвэл өмгөөлөгч Б.Баасанцогт нь ҮАБЗ, ЕТГ-тай ойр ажилладаг гэдэг нь үнэн болж таарч байна. ҮАБЗ, ЕТГ, хууль шүүхийн байгууллага Ерөнхийлөгчтэй шууд холбоотой.
Олны анхаарлын төвд байдаг том улстөрчдийн хэргийг шүүдэг гэлцдэг эдгээр эрхэмүүд  хөл хорио зөрчин уулзах зорилго нь юу байв, аль нэг хэргийг завхруулах “хор найруулж” байсан уу гэх хардлага олон нийтийн дунд газар авч байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.