Голомт Банк, Зээлийн батлан даалтын сан, АХБ хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй, урт хугацааны зээлийг олгож эхэллээ

509

Голомт Банк, Зээлийн батлан даалтын сан, АХБ хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй, урт хугацааны зээлийг олгож эхэллээ

 

Голомт банк болон Зээлийн батлан даалтын сангийн удирдлагууд өнөөдөр "Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” МОН-3338 төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр Голомт Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Зээлийн Батлан Даалтын Сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг нар гэрээнд гарын үсэг зурснаар бизнес эрхлэгчдийг дэмжих хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Ингэснээр Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий уг хөтөлбөрийн хүрээнд зээлийн барьцаа хөрөнгийн хүрэлцээ бүрэн хангах боломжгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид Голомт банкнаас барьцаа хөрөнгийн 30-60% хүртэл буюу 420 сая төгрөг хүртэлх хэмжээнд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттайгаар зээл авах боломж үүсэж байна.

 

 

Түүнчлэн зээлдэгч нь 1 тэрбум төгрөг хүртэлх дүн бүхий зээлийг 10 жил хүртэлх хугацаагаар, жилийн 12-15% хүүтэй авах боломжтой болох зэрэг зохицуулалтыг энэхүү хамтын ажиллагааны гэрээнд тусгаснаар жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болох алхам болсон гэж үзэж байна.

Та зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан авах боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>