Д.Ганзориг: Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна

314

Д.Ганзориг: Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар хуралдаж байна. Хүний эрхийн үндэсний комисст гомдол мэдээлэл цэргийн алба хаагчаас ирээгүй нь гомдол мэдээллийг цэргийн байгууллага дотооддоо шийддэгтэй холбоотой. Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байна гэж ХЭҮК-оос мэдээллээ.Энэ талаар ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг “Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгдлүүд дангаараа шийдэж чадахгүй. Төрийн цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байна. Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа нь дотоод албаны дүрмээр явагддаг. Үүнд цэргүүдийн ёс зүй, хэм хэмжээг заасан байдаг. Гэхдээ хэрэгжихгүй байгаа нь маш том асуудал. Энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа боловч хангалтгүй байна. 2016-2020 онд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал 62 болсон. Энэ хугацаанд хоёр хүн амь насаа алдсан. Цэргийн бие бүрэлдэхүүн ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Зэвсэгт хүчин рүү ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй. Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйчээр ажилладаг хүмүүс байгаа ч мэргэшсэн нь нэг бий. Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна” гэсэн юм.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>