ДЭМБ “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалжээ
ЖЕНЕВ. /CNN/. Дэлхийн эмийн хяналтын агентлагууд "Oxford/AstraZeneca”-гийн вакцины гаж нөлөөний талаарх сүүлийн үеийн мэдээлэлд үнэлгээ хийж буйг үл харгалзан улс орнууд уг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ зөвшөөрсөн вакцинуудын нэгэн адил үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй гэж ДЭМБ лхагва гарагт мэдэгдэв.
"Вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдлуудын талаарх тайланд эмийн хяналтын агентлагууд дүн шинжилгээ хийж байна. Нэмэлт зөвлөмж тун удахгүй гарах төлөвтэй байна” гэж К.Этьен мэдэгджээ.