Монголын соробанчид бахдам амжилт гаргав

466

Монголын соробанчид бахдам амжилт гаргав

 

Цээж тоолол, соробан сампингийн олон улсын тэмцээнд манай улсаас "Тояа” академийн 80 орчим сурагч цахимаар амжилттай оролцжээ. Өнгөрсөн сарын сүүлээр болсон уг тэмцээнд дэлхийн 30 орны 17 мянга гаруй хүүхэд өрсөлдсөнөөс манай улсаас дэлхийн аварга дөрөв, алтан цомын эзэн 24, мөнгөн цомын эзнээр 18 хүүхэд тодорсон байна. Соробанг монголчууд сампин гэж ерөнхийлөн ойлгодог ч арай өөр зүйл юм. Товчхон хэлбэл, соробан бол япончуудын бий болгосон тоо бодох хэрэгсэл ажээ. Соробан тоо бодох хэрэгсэл төдийгүй хүн хөгжүүлэх, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх арга хэмээн үздэг байна.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын сонин" үнэн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>