Тяньжинд Монголын импортын барааны 4000 чингэлэг бөөгнөрөөд байгааг мэдээллээ
- Хэрэглэгчид ачаа бараа авах хугацаа хойшлох,
- Хүнсний барааны хадгалалтын хугацаа дуусах, бараа бүтээгдэхүүн хаягдах,
- гаалийн татварын нэмэгдэх,
- Онцгой татварын шатлалын хязгаарлалттай, үйлдвэрлэсэн огноо бүхий хуучин автомашинуудын татвар хураамж импортлогчийн анх тооцоолсноос их болж буй учир уг ачааг авахаас татгалзах, гааль дээр орхих,
- Улирлын чанартай бараа бүтээгдэхүүний борлуулалтын хугацаа дуусах,
- улмаар дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдээр тасалдах, үйлдвэрлэлийн зарим шат дараалал сул зогсох зэрэг эрсдэл гарахаар байгааг мэдээллээ.
- Япон, БНСУ-аас импортолж буй автомашинуудыг чингэлгээс нь сулллан Замын-Үүдэд болон гаалийн баталгаат агуулахад түр байрлуулан чингэлгийг буцааж чингэлгийн түрээсээс чөлөөлөх,
- Тяньжин боомтод шилжүүлэн ачиж, ачаа барааг баталгаат агуулахад түр хугацаанд байршуулан Монгол Улс руу автомашинаар тээвэрлэх,
- БНХАУ-ын талтай автозамын тээврийн хуучин горимын дагуу хийх хугацааг тодорхой болгох,
- мөн Монгол Улсаас хүлээн авах галт тэрэгний тоог нэмэх саналыг БНХАУ-ын талд тавьж шийдэх талаар мэдэгдлээ.