НАТО Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв

373

НАТО Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв

 

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах нь чухал бөгөөд хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Түүний ярьж буйгаар Крымийн нөхцөл байдлын дараа Оросын эсрэг тавьсан хоригийг үргэлжлүүлэх ёстой аж. Йенс Столтенберг мөн НАТО Гүрж болон Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан НАТО Оросыг ашигтай түнш гэж тодорхойлсон стратегийн үзэл баримтлалаа өөрчилнө гэж мэдэгдсэн юм.
Крымийн хойгт 2014 онд бүх нийтийн санал хураалт болж, Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон билээ. Үүнийг АНУ тэргүүтэй олон орон, НАТО зэрэг байгууллага ОХУ хууль бусаар Крымийг өөртөө нэгтгэлээ гэж үзсэн юм. Тэд ОХУ-ын эсрэг хориг тавьсаар байгаа билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>