Ж.Байден Оросын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин, Крым дахь нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ үйлчлэх хугацааг нэг жилээр сунгажээ.
Украин дахь нөхцөл байдал хийгээд Крымыг Оростой нэгтгэхтэй холбоотойгоор АНУ анх 2014 оны 3 дугаар сард Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Хоригт Оросын хэд хэдэн банк, компани, томоохон бизнес эрхлэгчид, өндөр дээд албан тушаалтнууд, Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн засгийн газрын албан тушаалтнууд, Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард улсын удирдлага багтжээ. Хориг арга хэмжээг нэг бус удаа сунгаж, өргөтгөсөн юм.