Эрхэм гишүүн Ж.Чинбүрэн эрүүгийн хэрэгт шалгуулж эхлэв үү?

388

Эрхэм гишүүн Ж.Чинбүрэн эрүүгийн хэрэгт шалгуулж эхлэв үү?

 

Эмч Ж.Чинбүрэн эрхэм гишүүн болоод жил болж байна. Гэвч өмнө нь ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан үеийнх нь асуудал буцаж ороогоод байдаг ажээ. Өөрөө ч өнөөг хүртэл ХСҮТ-өөс салж чаддаггүй бололтой.
Тодруулбал, Ж.Чинбүрэнтэй холбоотой асуудал Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгагдаж эхэлсэн байна.
 
 
 
Гол агуулга нь Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа тендер будлиантуулсан, ХСҮТ-ийн санхүүгийн зөрчилтэй холбоотой юм байна.
 
 
 
Түүнтэй хамт ХСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн эмч н.Юмчинсүрэн, Ерөнхий нягтлан бодогч н. Дэнсмаа нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас ХСҮТ-ийн зарим эмч нараас мэдүүлэг, байцаалт авч, мөрдөн шалгах ажлуудыг хийж эхэлжээ.
Түүнчлэн, өмнө нь хэвлэлүүдээр гарч байсан "Санчир ундрах” компанитай холбоотой асуудал ч шалгагдаж байгаа гэж байна.
 
Сануулахад, ХСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Болормаа "...Манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 саяын өртэй. 2018-2020 оны нийгмийн даатгалын өр гэж бүр замбараагаа алдсан. Нийт өр 15 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Яагаад тийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь "Санчир ундрах” гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх.Нийгмийн даатгалын тухайд, яах аргагүй хэрэг гарч, хэл ам хийж хөөцөлдсөн хүмүүсийнхийг нь бөглөөд, бусдыг нь 2018 оноос хойш бөглөөгүй байсан. Тэгээд тийм их өр үүссэн юм билээ. ...Сая арваннэгдүгээр сард зарим өрөө төлж дууссан юм уу, Н.Эрдэнэхүү захирал "...Өрийг нь арай гэж төлж санаа амарлаа” гэж санхүүгийнхэнд хэлсэн байна билээ. Ж.Чинбүрэнгийн тавьсан их өрийг дарах гэж ажилчдын халаас руу халдаж, нэмэгдэл, урамшууллыг нь хассан гэж ойлгож байгаа” гэж байв.
Түүнчлэн Ж.Чинбүрэн эрхэм гишүүн болсон ч өнөө хэр нь ХСҮТ-ийн үйл ажиллагаанд албан бусаар орооцолдсоор байгааг шүүмжлэх хүмүүс олон байдаг байна. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа юм.
 
 
 
Учир нь эрхэм гишүүн Ж.Чинбүрэн нь  өдгөө ХСҮТ-ийн ТУЗ-ийг байгуулж, түүндээ өөрийн хүмүүсийг оруулахаар "ажиллаж” байгаа. Мөн Ж.Чинбүрэн өөрийн хувийн эмнэлэг болох "Медпортал” эмнэлгээ ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлуулсан. Тэгээд ХСҮТ-тэй гэрээ хийлгэн ашигтай ажилласан тохиолдолд эхний жилдээ ашгийнхаа 10 хувийг, хоёр дахь жилдээ 20 хувь, гурав дахь жилдээ 30 хувийг өгөх гэрээ хийсэн.
 
 
 
Гэвч өнөөдрийг хүртэл тайлан нь алдагдалтай гарсаар байгаа. Бас хувийнхаа ангиографи аппаратыг ХСҮТ-ийн ангиографийн хажууд давхар байрлуулж, үзлэг хийдэг. Үүнээс гадна Ж.Чинбүрэнгийн жолооч Я-ы нэр дээрх компани ХСҮТ-ийн засвар, аж ахуйн ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Жолооч Я-ы эхнэр Э нь  саяхан ХСҮТ-ийн Аж ахуйн албаны даргаар томилогдсон. Иймэрхүү мэдээллийг ХСҮТ-ийн хаалгаар ороход л авч болно.
Эдгээр нь цагдаагийн байгууллагын "чих”-нд ч хүрээд буй бололтой. Тэгэхээр одоо цагдаагийн байгууллага эрхэм гишүүнтэй холбоотой энэ мэт асуудлыг ямар түвшинд яаж шалгах вэ гэдэг анхаарал татаж хоцорлоо. 
 
 
Б.Дамдин
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>