Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана
- Дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажилд анхаарах хандуулах
- Хог ачилтыг хуваарийн дагуу гүйцэтгэх
- Хорооны Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн болон холбогдох байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, иргэдийн дуудлагад үнэн зөв мэдээлэл өгөх.
- Зорилтот бүлгийн иргэддээ анхаарал хандуулах
- “Ковид-19” халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байгаа 3, 6, 18 дугаар хороо болон бусад хороод 12-оос дээш насны хүүхэд, иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулах
- Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын хуваарь гарсантай холбоотойгоор шалгалт өгөх хүүхдүүдийг 100 хувь дархлаажуулахад анхаарах шаардлагатай байна гэсэн юм.