Цахилгаан эрчим хүч худалдах, худалдах авах гэрээ байгууллаа

336

Цахилгаан эрчим хүч худалдах, худалдах авах гэрээ байгууллаа

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зорилготой "Багануурын дулааны цахилгаан станц" төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний дагалдах гэрээ болох “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдах авах гэрээг өнөөдөр /2021.07.23/ байгууллаа.
Нэмэлт гэрээнд 200 МВт (МегаВатт)-ын хоёр блок буюу 400 МВт хүчин чадалтай байхаар тусгалаа. Эхний ээлжинд 1-р блокыг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 2-р блокыг мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад өгөхөөр тусгасан.
Өмнөх цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгагдаж байсан “Take or Pay” зарчмаас татгалзаж чадсанаараа системд илүүдэл эрчим хүч нийлүүлэх болон Монгол улсын төсөвт нэмэлт дарамт үүсэх нөхцөл байдал арилж байна. Төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой. Мөн дулааны цахилгаан станцын шаардлагатай нүүрсийг Багануурын нүүрсний уурхай нийлүүлснээр уурхайн санхүү, эдийн засгийн чадамж нэмэгдэх юм.
Нэмэлт гэрээнд Эрчим хүчний сайдын зөвлөмж, чиглэлийн дор эрчим хүчний системийн технологи удирдлагын төв болох “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Багануур пауэр” ХХК гурван талаас зурж баталгаажууллаа.
Барилга угсралтын ажлыг 4 жил гүйцэтгэж Концессын гэрээний дагуу концесс эзэмшигч 21 жил ашигласны дараагаар Монгол улсад хүлээлгэн өгөх юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>