Бээжингийн 2022 оны өвлийн олимпийн бэлтгэл ажил сүүлийн шатандаа оржээ
Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадмын ордон талбайн барилгыг 2016 онд барьж эхэлсэн юм. Таван жил гаруйн хугацаанд тэмцээний 12 байнгын барилга байгууламжийг үндсэндээ дуусган, туршилтын ажлуудыг хийжээ. Мөн тэмцээний үйлчилгээний чанартай барилга байгууламжийг бүгдийг нь барьж ашиглалтад оруулсан юм байна.