Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлаар санал нэгдэв

327

Парламентын тэргүүн нарын дэлхийнVБага хуралд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Дэд дарга К.И.Косачевтой Вена хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаа нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэхийн сацуу ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулж, эхний уулзалтаа ойрын хугацаанд хийх нь чухал гэдэгтэй талууд санал нэгдэв. Тухайлбал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дарга В.И.Матвиенкогийн Монгол Улсад хийх айлчлал ойрын үед хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудал болон олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>