11-ээс доош насныханд Даваа гаригаас томуугийн эсрэг вакцин хийнэ
НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өгсөн бөгөөд нэг тун вакциныг нэг хүнд хийх аж.
Мөн сургуулийн орчинд хүүхдүүдийг дархлаажуулах эсэх талаар судалж байгаа бөгөөд боломжтой бол улсын сургуулиудад дархлаажуулалтын баг очиж хийх аж.
Мөн зорилтот бүлгийн буюу вакцин хийлгээгүй байгаа хүүхдүүдээс тусгайлан сонгож дотоодын Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн иммуноглобулинаар дархлаажуулахаар болсон.
Энэ жил улирлын томуугийн вакцинд 0-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн ам болох 360 мянган иргэнийг хамруулах урьдчилсан статистик гарчээ.
Мөн Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй аж.