Б.Жавхлан: Ирэх оны төсөв цар тахлын дараах сорилт руу чиглэнэ
Энэ онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд ирэх оны төсөв чиглэнэ. Хамгийн эхэнд эдийн засгаа сэргээх нь чухал.
Тодруулбал, бидний хийсэн хөрөнгө оруулалт дараа дараагийн жилүүдэд зардал өсгөх биш орлого оруулдаг байх ёстой. Гэхдээ боловсролын салбарын зардал буураагүй. Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулна. Шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн онд эхэлсэн ч дуусаагүй төслүүдэд анхаарна. Концессын төлбөрүүдийг төлнө. Цар тахлын дараах эдийн засгийг дэмжихэд ирэх оны улсын төсөв зорино.