Мансуурсан байж болзошгүй алба хаагчийг шалгаж байна

329

 

Мансуурсан байж болзошгүй алба хаагчийг шалгаж байна

 

Цагдаагийн албаны хувцастай иргэн хар тамхи хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим орчинд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээллийн сайтуудад “Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийж байна. Тухайн зураг дээрх алба хаагч мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй учир мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор ямар хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй. Цагдаагийн ерөнхий газраас энэ асуудлыг шуурхай хэлэлцэж, олон нийтэд тайлбар мэдээллийг бичгээр хүргэнэ” гэсэн тайлбарыг өгчээ.

Албан бус мэдээллээр тус алба хаагч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ажилладаг талаар НЬЮС сайт мэдээлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>