Төрийн албан хаагч таван настай охиныг хүчирхийлэхийг завджээ

976

Төрийн албан хаагч таван настай охиныг хүчирхийлэхийг завджээ

Баянхонгор аймагт төрийн албан хаагч таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Энэ хэргээр түүнийг өчигдөр орой баривчилсан байна. Сэжигтэн этгээдэд шүүхээс нэг сар цагдан хорих захирамж гаргасан аж.

Энэ талаар тус аймгийн цагдаагийн газраас  "Энэ сарын 1-ний өдөр таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.  Сэжигтэн Н-г шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэжээ.

Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "28 настай Н нь сумын нягтлан бодогч ажилтай. Түүнийг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж, өчигдөр цагдан хорьсон" гэж мэдээлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>