Хиймэл оюун ухаан бүхий дрон тушаал авалгүйгээр хүн бууджээ

492

Хиймэл оюун ухаан бүхий дрон тушаал авалгүйгээр хүн бууджээ

 

НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн сүүлийн тайлан мэдээгээр зэвсэглэсэн хиймэл оюун ухаан бүхий дрон хүн буудсан нь тодорхой боллоо. Анх удаа хиймэл оюун ухаан хүнээс заавар тушаал авалгүйгээр гал нээсэн нь энэ юм. 2020 оны гуравдугаар сард Ливи улсад уг үйл явдал болсон бөгөөд Ливийн Ерөнхий сайд Файез Аль-Сарражийн тушаалын дагуу энх тайвны аюулгүй байдлыг хангахаар хиймэл оюун ухаан бүхий "The KARGU" гэх нисгэгчгүй дроныг ашиглаж байсныг дурджээ. 

Дроныг олон жил гэнэтийн довтолгооноос хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд энэ хугацаанд нисгэгчгүй үедээ тушаал авалгүйгээр хүн буудаж, хөнөөсөн болох нь камерын дүрс бичлэгт үлдсэн гэнэ. Дронд "аюултай" этгээдийг олж илрүүлэх, нисгэгчийн тушаалаар гал нээх тохируулга хийгдсэнээс биш өөрийн тушаалаар гал нээх учиргүй хэмээн тухайн үед Ливийн зэвсэгт хүчнийхэн хүн хөнөөсөн мэдээллийг эсэргүүцэж байв. Гэвч уг дрон нь хөдөлж буй биет рүү гал нээх, талбайг шууд онилох, тэсрэх бөмбөг шидэх, дэлбэлэх хүчин чадалтай нь дүрс бичлэгээр ил болсон юм. 

Эх сурвалж: ndocs.org

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>