Нас барах магадлалыг урьдчилан хэлэх чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ

56

Нас барах магадлалыг урьдчилан хэлэх чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ

 

Оросын "Gero” компани болон Москвагийн физик-техникийн их сургуулийн эрдэмтэд хамтран хүний биологийн нас болон зуурдаар нас барах магадлалыг тодорхойлох чадвартай хиймэл оюун ухааны системийг зохион бүтээжээ.  


"Хиймэл оюун ухаан хүний биологийн нас болон нас барах магадлалыг тодорхойлох чадвартай гэдгийг харуулах боломж бидэнд олдсон. Баттай үр дүнг гаргахын тулд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх шаардлагагүй бөгөөд гүйлт болон алхалтын туулсан зам, зарцуулж буй илчлэгийн хэмжээ болон зүрхний цохилтын тоо зэргийг хэмжин харуулдаг фитнес трекер буюу фитнес бугуйвчинд бичигдсэн биеийн хөдөлгөөний талаарх мэдээлэл байхад хангалттай” хэмээн Москвагийн физик-техникийн их сургуулийн лабораторын дарга Петр Федичев ярьжээ.

Тухайн насны ангилалд багтах хүмүүст нийтлэг байдаг ердийн байдалтай харьцуулахад уг хүний эд эс болон эрхтэн нь хэр залуу юмуу хөгшин харагдаж байгааг тодорхойлдог биологийн насыг үнэлэх аргуудыг сүүлийн үед эрдэмтэд идэвхтэй хайж байгаа юм. Хуанлийн болон биологийн насны зөрүү нь өвчтөний эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй эсэхийг тодорхойлоход эмч нарт тус болдог байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.