Л.Гүндалай Туркд аялж явахдаа төлбөрөө төлөхгүй мурьжээ
Цагтаа төрд түшилцэж, ид мандаж явсан Л.Гүндалай улстөрч байхаа болиод сошиал инфлюнсер болохоор зэхэж яваа. Сүүлийн үед цахим хуудсаараа дамжуулж, нийгмийн болж, бүтэх зүйлсийн талаар лайв хийн хөөрөлдөж суудаг.
Одоо Турк улсад гэр бүлээрээ аялж байгаа бөгөөд Туркийн хөтөч, үйлчлэгч, жолооч нарт төлбөрөө төлөхгүй мурьж яваа сурагтай. Сардаа 50 мянган ам.доллар үpдэг гэж ярьж явсан хүнд төлбөрөө төлөхөд асуудалгүй баймаар…
Л.Гүндалай: Би сардаа 50 мянган ам доллар үрдэг
Ламжавын Гүндалайд АН-ын нүүрийг та халж байсан цаг үе түүнд бий. Гэлээ ч тэрээр yйдамтгай, бас мэдрэмжтэй хүн тул цаг нь болонгуут АН-аас салж Ард түмний намыг байгуулсан. Дараа нь эргээд АН-д элссэн. Ер нь л бол улс төрийнх нь тоглолт Орон, гаран гэсэн тактикаар явагддаг гээд хэлчихэд буруудахгүй.
Өнгөрсөн жил тэрбээр Гаран-гаа хэрэгжүүлж, шинэ нам байгуулан төрлөх нутаг Хөвсгөл аймагт нэр дэвшиж багагүй хүний санал авсан. Л.Гүндалай Би ямар доллар биш, бүх хүнд таалагдах албагүй энэ өөрийгөө тодорхойлсон түүний үг.
Тийм ээ, хүн болгонд таалагдах гэж амьдрах шиг утгагүй зүйл хаана байхав. Тиймээс л тэр өнөөдөр юу хүcсэнээ ярьж, юу хийснээ хийж яваа ч байж магад. Л.Гүндалай 1963 оны 11 сарын 12-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төржээ. Тэрээр 11 хүүхэдтэй айлын наймдахь нь.
Түүний нэрийг ээжийнх нь хамаатан Жалба гэдэг жолооч хүн өгсөн юм билээ. 1982 онд дунд сургуулиа дүүргээд 1984-199 онд Зүүн Германы Халле хотын Мартин Лютерын их сургуульд суралцаж, эмчийн мэргэжил эзэмшжээ. Тэрбээр хамгийн сүүл "Зэвүүн ток” шоунд оролцох үеэрээ Би чинь залуугаасаа бизнес эрхэлсэн хүн. Сардаа 50 мянган ам.доллар үpдэг.
Дэлхийд ийм санхүүгийн чадвартай нэг сая хүн л байдаг хэмээн ярьжээ. Тэрбээр эзэмшсэн эргэжлээрээ биш бизнест хөл тавьсан нэгэн. Эхлээд цаг зардаг байсан бол дараа нь Баруун Германаас Зүүн Герман руу цахилгаан хэрэгсэл, компьютер зарж бизнесээ өргөжүүлсэн. ГМЕТ, Батсарай компаниудыг байгуулан ажиллах болсон юм. Түүний анхны гэргийг Цацаа гэдэг бөгөөд тэдний том хүүхдүүдийн гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч Англид чамгүй боловсрол эзэмшсэн гэдэг.
Түүний даараагийн гэргий нь мисс Б.Аззаяа гэх бүсгүй бий. Тэд хэрхэн танилцсан тухай түүхээ ярих дуртай. Түүнийг замд тааралдсан сайхан бүсгүйг машинаараа гэрт нь хүргэж өгөөд хоёр дахь эхнэрээ болгосон гэдэг юм билээ. Гэргий Б.Аззаяа нь 1992 оны Монголын сайхан бүсгүй тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй сайхан бүсгүй бий. Л.Гүндалайд гурван хөөрхөн охин төрүүлж өгсөн.
Охид нь бүгд англиар ус цас шиг ярьдаг. Ажил мэргэжил болоод хувийн амьдралаа тэгш сайхан авч яваа Л.Гүндалай төрсөн нутаг болох Хөвсгөл нуурын эрэг дээр амралт байгуулж, амьтад тэжээн зуныг зугаатай өнгөрүүлдэг нэгэн.
Л.Гүндалай эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцжээ. Доналд бид хоёр хоёулаа мисс эхнэртэй гэдгээрээ адилхан гэж мисс гэргий Б.Аззаяагаа хаана ч очсон гайхуулж явдаг тэрээр гэр бүлийн амьдрал зохиогоод 25 жил өнгөрчээ. Анхны харцаар дурласан бүсгүйгээ машинаараа гэрт нь хүргэж өгч, түүнийхээ араас уйгагүй гүйсээр гэргийгээ болгож чадсан Л.Гүндалайн эхнэр 1992 оны Монголын сайхан бүсгүй тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй, тухайн үеийнхээ залуусыг хуулируулж явсан сайхан бүсгүй гэдэг.
Л.Гүндалайд гурван хөөрхөн охин төрүүлж өгчээ. Л.Гүндалай эхнэртэйгээ танилцсан санаандгүй учралаа хуваалцахдаа Заяаны хань зам дээр гэдэг ардын үг үнэн шүү. Нэг биеийн хань, нимгэн биений нөхөөс, нэг насны ханиа олж авна гэдэг бол хамгийн чухал, аз жаргал юм гэж хэлэв.