Л.Оюун-Эрдэнэ : Хариуцлага алдсан, үүрэг даалгавар биелүүлээгүй сайд нарыг одоо огцруулна

279

Л.Оюун-Эрдэнэ : Хариуцлага алдсан, үүрэг даалгавар биелүүлээгүй сайд нарыг одоо огцруулна

 

"Нэг ч сайд огцруулахгүй” гэдэг хариуцлагагүй мэдэгдэлээс болж сайд нарруу дайрах дайралт нь Ерөнхий сайдруу галт уулын лаав шиг зүгээр л урсаж байсан билээ. Уг нь бол сайд нар "гал хамгаалагч”ийн үүрэг гүйцэтгэх байтал Ерөнхий сайд маань өөрөө дан дээлтэй, шувтан сайд нараа хэсэг цээжээрээ хамгаалж шүүрэн шанага болж дууслаа.

Гэтэл өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би өгсөн үүрэг даалгавараа мартдаг хүн биш. Бичээд жагсаагаад нэхээд сууж байдаг хүн. Цаашид үүрэг даалгавар биелүүлэгүй, хариуцлага алдсан сайд дарга нар агентлагийн дарга нарыг шууд огцруулах болно” гэж хатуу мэдэгдлээ. Оюукаа Ерөнхий сайдад Браво гэж алга ташиж байна. Хариуцлагагүйн зуданд нүүр нүдгүй балбуулж байгаа Монгол Улсын Засгийн газар түүнд хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ түүнийг нь бүрдүүлж байгаа Монгол ардын намынханд энэ мэдээ маш таатай сонсогдож ард түмэн алга ташиж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>