Тэд урагшилж, бид ухарч

229

Тэд урагшилж, бид ухарч

 

Хятад улс 2000 онд  Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ 7 их наяд ам. долларын  баялгийн хуримтлалтай байсан бол  өдгөө 20 жилийн дараа 120 их наяд болсон бөгөөд энэ нь 16.9 хувиар өссөн гэсэн үг аж.

Өмнөд хөршийн Дэлхийн худалдааны байгууллагад элссэн гол зорилго нь эдийн засгийн өсөлтөө хурдасгах байсан гэж мэргэжлийн байгууллагууд, шинжээчдийн зүгээс үнэлж дүгнэж буй.

Бөөрөө нийлүүлэн бөмбөрцөг дээр амьдарч байгаа  хоёр улсын хөгжил, хөгжлийн хурд ийнхүү өдөр шөнө шиг ялгаатай байгаа нь төрийн бодлоготой шууд холбоотой.

Тэгвэл 20, 30 жилийн өмнө Монгол Улсад  өч төчнөөн үйлдвэр байв. Арьс шир, гутал, ноос ноолуур, сүлжмэл, оёдол,  савхин эдлэлийн,  махны, талхны, гурилын, хүүхдийн хувцасны, эмийн, төмрийн,  шилний,  шаазан эдлэлийн, тоосгоны, цемент, шохой, шохойн чулууны гэх зэргээр 50 гаруй үйлдвэр байв.

Хувьчлал нэрээр бүгдийг нь хүйс тэмтэрсэн” учраас Монгол Улс 20 жил урагшаа биш хойшоо явж.

Хамгийн ЭМГЭНЭЛТЭЙ нь  "Өнөөдөр  Монгол Улс хөгжлийнхөө шинэ шатанд явж байна” гэж ярьж буйд байгаа юм.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд ганзагын наймаанд явснаар монголчууд явж эхлэх үед Эрээний буудалд буухад төмпөнтэй усанд нүүр гараа угаадаг. Буудлын ажилчид нь угаадсаа гаргаад цацчихдаг байв. Гэтэл өнөөдөр  4, 5 одтой буудлуудаараа  наймаачид, жуулчдыг татаж, үүх түүхээ өгүүлсэн  үзэх харах юмтай, 20, 30 жилийн өмнөх "БҮДҮҮН ДЭЛГҮҮР”-үүд нь  жирийн л нэг байдаг дэлгүүр болсон байгаа. Гэтэл монголчууд бахь байдгаараа. Замын үүд нь элсэндээ шигдэх дөхөж,  хил дээрээ уур уцаар хараал, зүхэл нь хүнтэйгээ хамт шамбааралдсан нөгөөх л хуучны дүр зураг.

Товчхондоо бол Тэд урагшилж, бид ухарч. Гэхдээ  Монгол хүний саруул ухаан сааралтаагүй цагт  бид ч бас урагшилна. 

http://erennews.mn/article/51184

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>