“Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь “Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус төмөр замын төслийн нийт ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна.
- Уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр дахин бага зардлаар тээвэрлэнэ.
- Төмөр замын трассын дагуу байршиж буй ашигт малтмалын 37 орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
- 2000 орчим ажлын байрыг бий болгож, орон нутгийн оршин суугчдын ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.