"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ын гишүүд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцлаа

423

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ын гишүүд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцлаа

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ  болон бусад холбогдох албан тушаалтнууд өнөөдөр /2021.09.09/ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцлаа. 

         Тус үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж байгаа томоохон логистик төслийн нэг бол төмөр замын төсөл юм” хэмээн онцолж төмөр зам ашиглалтад орсноор эдийн засгийн эерэг олон үр дүн  авчрахыг дурдаж байлаа. 
       Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах юм. Одоогоор нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байна. Мөн Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9%, ачилтын тойргын газар шорооны ажил 100% бүрэн дууссан.  Харин эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4%-тай, дохиолол холбооны ажил 15.6%-тай үргэлжилж байна. Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07-р сард ашиглалтад орно. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбох ажил газар шорооны ажлаар эхлээд явж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>