Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг нийгмийн хариуцлагын хүрээнд "Халдварын эсрэг хамтдаа” уриалгад нэгтгэн, төр засгийн бодлого шийдвэрт дэмжлэг үзүүлж, коронавирусээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн цэвэрлэгээг эхлүүлээд байна. Энэхүү цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажил өнөөдөр 11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм.