Эрчим хүчний нүүрсний зах зээл 2060 он хүртэл баталгаатай боллоо

323

Эрчим хүчний нүүрсний зах зээл 2060 он хүртэл баталгаатай боллоо

 

-БНХАУ нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмнэ-

БНХАУ-ын зүүн хойд нутаг өнгөрсөн хавраас эхлэн эрчим хүчний дутагдалд орж, зах зээлийн үнэ нь огцом өсөөд байгаа билээ. Тус улс эрчим хүчний салбарынхаа энэ доройтлыг нүүрсээр ажилладаг цахилгаан станцын тоог цөөлсөн явдал гэж дүгнээд алдаагаа засахаар ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцын тоо, хүчин чадлыг нэмэхээр ажиллаж эхэлжээ. Тус улс 2007-2021 оны хооронд нүүрсээр ажилладаг олон цахилгаан дулааны станцуудыг хаасан юм. Харин саяхан Бээжинд болсон эрчим хүчний форум дээр дээрх алхмуудаа эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тооцоогүй, буруу алхам байж гэсэн дүгнэлт хийсэн байна. Энэхүү шийдвэрийг түүхэн гэж дүгнэх боломжтой бөгөөд учир юун гэвэл, энэ дүгнэлттэй холбоотойгоор нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйл ажиллагааг сэргээж, нэмэж барих ажлууд ч хийгдэх бөгөөд эрчим хүчний нүүрсний зах зээл дор хаяж  2060 он хүртэл баталгаатай болж байгаа юм.  

БНХАУ алдаагаа засаж эхэлсний хамгийн эхний баталгаа нь Guodian Power Shanghaimiao Corp., төрийн өмчит "China Energy Investment Corp.” хамтран нүүрсээр ажилладаг 1ГВт-ын цахилгаан, дулааны аварга станцыг ашиглалтад оруулсан явдал юм. Энэ төслийн хүрээнд тус бүр 1 ГВт-ын хүчин чадалтай дөрвөн блок баригдах бөгөөд сая ашиглалтад орсон нь зөвхөн эхний блок нь юм байна. Дашрамд дурьдахад, энэ цахилгаан станцуудын байршил нь манай Таван толгойн уурхайтай маш ойрхон байрлаж байгаа юм.   


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>