Хятадад ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулагджээ

399
сонин mn
Өчигдөр буюу 4-р сарын18-нд Хятадын анхны  ургамлын цэцэрлэгт хүрээлэн Бээжин хотод албан ёсоор байгуулагдаж, нээлтээ хийлээ. Бээжин хотод байгуулагдсан ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай нь 600 орчим га аж.
 
сонин mn
 
Хятадын шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн суурин дээр баригдсан Өмнөд цэцэрлэгт хүрээлэн нь шинжлэх ухааны судалгаа, туршилтыг гол чиглэлээ болгож, ургамлын суурь шинжлэх ухааны судалгаа, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, ургамлын нөөцийг ашиглах, үндсэн технологийг судалж, хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Харин Бээжингийн Ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн суурин дээр баригдсан Хойд цэцэрлэгт хүрээлэн нь олон газрын цуглуулга, шинжлэх ухааны мэдээлэл өгөхийг гол зорилго болгож, ургамлын хэрэглээний судалгаа, ховордсон ургамлыг хамгаалах, цэцэрлэгжүүлэлтийн ургамлыг дэлгэн үзүүлэх, цэцэрлэгжүүлэлтийн технологийн судалгаа, сургалт зэргийг хамарсан гэнэ.
 
Г.Бямба

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>