Эдийн засгийн хямрал гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай
Гадаад худалдааны үйл ажиллагаа Гэрээний (Контрактын) үндсэн дээр явагдана. Гэрээний үндсэн нөхцөлүүд нь Олон улсын хэмжээнд буюу хоёр Улсын хооронд тохиролцсон нэг хэлбэрийн (маягийн) гэрээний нөхцөл давамгайлдаг. Гэрээний нөхцөл, үүний дотор барааны үнэ Дэлхийд НЭЭЛТТЭЙ, ИЛ байдаг. Манай улсад нууц байдаг.
Гадаад худалдааны хамгийн энгийн мэдлэггүй хүмүүс Төрийн түвшинд зөв шийдвэр гаргаж чадах эсэх нь маш эргэлзээтэй. Ерөнхий сайд өнгөрсөн өвөл Хятадад айлчлахдаа олон чухал асуудлуудыг богино хугацаанд шийдээд ирснийг бид харсан, биечлэн уулзаж асуудлаа ярина гэдэг бол амжилтын хагас. Хэрэв Гадаад худалдааны сайд сар тутам Хятадад очоод асуудлаа яриад ойлгуулаад байсан бол Боомт дээр бараа саатах, экспортын барааны ачилт саатахгүй л байсан, үүнд би бүрэн итгэлтэй байна.
Барилгад жилд хэрэглэдэг үндсэн материалын нэр төрөл 2000- аас хэтрэхгүй, үүнийг худалдан авахын тулд жилд багаар бодоход арван мянга гаруй хүн Хятад руу явжээ. Энэ хэвийн явдал мөн үү? Ямар их илүү зардал чирэгдэл вэ? Гэрээ байна уу? төлбөр тооцоо банкаар хийгдсэн үү? Ямар үнээр авсан бэ? гээд олон асуудап урган гарч байна. 2020 онд дотоодод зарагдах арматурын үнэ тонн нь 1,5 саяас 3,2 сая төгрөг болж өсчээ, 2021 онд дахиад 49 хувь өссөн бололтой. Үнэ ингэж өсөх бодит шаптгаан үндэслэл байна уу ? БАЙХГҮЙ.
Энд маш хариуцлагатайгаар хэлэх зүйл бол бүх төрлийн барилгын материалын Дэлхийн зах зээлийн дундаж үнэ бол нэмэгдээгүй, харин бага сага өөрчлөлт (корректировка) гарсныг үгүйсгэхгүй. Ингээд санал болгох нь: Улсын төсвөөр 2023 онд баригдах барилгуудад шаардлагатай бүх импортын материалын захиалгыг энэ оны 9-р сараас өмнө гаргаж нэгтгээд гадаадын нийлүүлэгч компаниудад хүргүүлээд, энэ ондоо багтаан гэрээлж ирэх оны туршид гэрээнд заасан хугацаанд хүлээн авна. Материалын үнийг дэлхийн зах зээлийн дундаж үнээр Захиапагчдын мэргэжлийн хүмүүсийг оролцуулан гэрээг байгуулна. Үнийн өсөлтийн асуудал гарахгүй. Харин Эдийн засаг, хөгжлийн салбарын удирдлага дор гадаад худапдааны мэргэшсэн цомхон орон тоотой компани байгуулна. Энэ компани гэрээлж нийлүүлсэн барааны үнийн дүнгийн гурав хүртэлх хувиар санхүүжнэ.
Одоо яаралтай Гааль, Хилийн боомтууд, Чөлөөт бүсүүд, Хөгжлийн банк, гадаадын хөрөнгө оруулалтын байгууллагуудаа удирдлагадаа аваад, яамны аппаратад гэрээ эрх зүйн нэгж, гадаад зах зээлийн судалгааны нэгжийг байгуулаад ажилдаа эрчтэй орох хэрэгтэй. Яамыг байгуулсны дараа гадаад худалдааны бүх гэрээ контрактуудыг ил болгох зайлшгүй шаардлагатай. Гадаад худалдааны гэрээ 1990-ээд оноос өмнө манайд ил байсан бөгөөд дэлхийд ил байдаг баримт бичиг. Гэрээ, барааны үнэ ил болсноор импортын барааны үнийн өсөлт хөөрөгдөл бүрмөсөн зогсоно.