БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтын хуваарь гарчээ
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net сайтаас харна уу.
Мөн бүртгэл хийлгэсэн иргэний үндсэн бүртгэлтэй утасны дугаарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас наймдугаар сарын 25-ны дотор мессэж очсон байх ёстой юм байна.
Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхаарууллаа. Үүнд:
- Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй,
- Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна.
Шалгалт эхлэх цаг: 10:00 (1-р ээлж), 11:30 (2-р ээлж) цаг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхааруулж байна.
Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны аравдугаар сарын 20-нд зарлана.