Хиймэл оюун ухааныг шийдвэрийг нь тайлбарлуулж сургажээ

1485

Хиймэл оюун ухааныг шийдвэрийг нь тайлбарлуулж сургажээ

 

Германы Рурын их сургуулийн эрдэмтэд бодлоо тайлбарлаж чаддаг мэдрэлийн сүлжээг боловсруулжээ.

“Medical Image Analysis” сэтгүүлд бичсэнээр, судлаачид хиймэл оюун ухаанд асар олон тооны эсийн хэт улаан туяаны бичил гэрэл зураг суулгах замаар мэдрэлийн сүлжээ бүтээсэн байна. Үүнд хавдрын эс болон эрүүл эсийн зургийг оруулсан байна. Хиймэл оюун ухаан нь нарийнаас ерөнхий руу чиглэсэн буюу индуктив аргатай байдаг бол энэ удаад эрдэмтэд хиймэл оюун ухааныг шинжлэх ухааны танин мэдэхүйд ашигладаг дедуктив буюу ерөнхийгөөс нарийн руу чиглэсэн аргад сургажээ. Энэхүү аргын тусламжтай хиймэл оюун ухаан хавдрын дэд төрлийг тодорхойлох юм. Ингэснээр үр дүнтэй эмчилгээний аргыг нарийн тогтоох боломжтой болох аж.

Хиймэл оюун ухааныг эсийн гэрэл зургаар хорт хавдрын шинж тэмдгийг таниулж сургаж болдог байна. Харин хиймэл оюун ухаан хавдрын эсийг хэрхэн таньдаг нь өнөөг хүртэл оньсого хэвээр байжээ. Хүмүүсийг бодвол хиймэл оюун ухаан өөрийнхөө шийдвэрийг тайлбарлаж чаддаггүй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>