Д.Сарангэрэл:”Улны айлууд” гэж болгоомжгүй үг хэлсэнд уучлаарай

309

Д.Сарангэрэл:”Улны айлууд” гэж болгоомжгүй үг хэлсэнд уучлаарай

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгтэйгээ холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур байгаа хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.Миний хэлсэн үг бол олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар-bottom гэдэг үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж манай мэргэжлийн хүн маань ойлгуулсан. Би түүнийг нь бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>