Л.Энх-Амлаган сайд аа, сургуулийн гал тогоог сурагчид тохижуулах ёстой юу

96

Л.Энх-Амлаган сайд аа, сургуулийн гал тогоог сурагчид тохижуулах ёстой юу

 

Ерөнхий боловсролын сургуулиудын байгальтай танилцах хичээл буюу намрын зугаалга эхэлж байна. Намар хавартаа  ийнхүү зугаалаад бараг хэвшчихсэн гэхэд нэг их ташаарсан болохгүй.  

Ангийн багш нар нь сурагчдадаа "Өдрийн хоол идэх хүүхэд 45 мянган төгрөг, хоол идэхгүй нь 37 мянган төгрөг хураалга гэж ээ.

Үүнд тайлбар хийнэ үү  сайд аа.

Улаанбаатар  их дэлгүүрийн ойролцоо байдаг нэлээн сайн сургуулиудын тоонд багтдаг энэ сургууль  сургууль 14 хоногийн өмнө эцэг эхийн нэгдсэн  хурал хийж уг  хурлаараа  "Сургуулийнхаа гал тогоог тохижуулна” гэж тогтсон бөгөөд сурагч бүрээс 40 мянган төгрөг  хураах шийдвэр гаргажээ.

Ингэхдээ хоёр хүүхэд нь явдаг бол 30.000, 3 хүүхэд явдаг бол 20.000 төгрөгийг хүүхэд тус бүрээс нь авах юм гэнэ. 

Эх сурвалжийн хэлж буйгаар тэдний 2 хүүхэд  тэр  сургуульд явдаг бөгөөд

  • Гал тогоо тохижуулахад 60.000
  • Зугаалганд – 90.000
  • Анги угаалгах мөнгөнд 12.000 нийтдээ 162.000 төгрөг  сургуульд өгөх болчхоод байгаа  гэнэ. Уг нь сургуулийнхаа групп чат дээр зараа тавьсан байсан ч 

тодорхой хугацааны дараа устгачихсан гэнэ.  Мөн сургуулиас нь хичээллүүлж байгаа секц дугуйланд хамрагдах багадаа  30.000-40.000 мянган төгрөг гэнэ.

Уг нь сайн цагт буюу дээхэн үед  мэргэжлийн багш нар чиглэл чиглэлээрээ секц, дугуйлан, давтлага хичээллүүлж тэр хэрээр нь багшийн илүү цагийн мөнгийг бодож олгодог байж билээ. 

Товчхондоо бол  энэ үйлдлээс сургуулийн удирдлагууд нь сурагчдаа мөнгө гэж хардаг болоод удаж байна. Тодруулбал зугаалганы мөнгө гэхэд сургуулийн багш захирал, сургалтын менежер  гэх зэрэг өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий нөхдийн том автобустай  жолочийн халаасанд ордог бөгөөд жуучлагчид нь ч тодрхой хувь авдаг нь ч өнөөдөр нууц биш болсноос харж болно.

Ерөнхий боловсролын сургуудиудад бугшаад байгаа энэ асуудалд Л.Энх-Амгалан сайд та  тайлбар хийнэ үү.

Үргэлжлэл бий...

https://erennews.mn/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>