Нийслэлийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын начин Б.Серик үзүүрлэв
Нийслэлийн 383 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан бөхийн өргөөнд болов.
Ойн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол улсын аварга О.Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Б.Серик үзүүрлэжээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Ц.Мөнхбаяр нар шалгарсан байна.
Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлджээ.