Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ)-ий хүрэл, Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит барилдаан өчигдөр /IX.30/ түүний төрж өссөн Төв аймгийн Эрдэнэсант суманд болж өндөрлөв.
Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 32 бөх хүч сорьсноос Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, Улсын харцага Б.Бат-Өлзий тав даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, Улсын начин Б.Чимэдвандан дөрөв даван үзүүрлэв.
Их шөвөгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр, Төв аймгийн Баянчандмань сумын харъяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар тус тус шалгарсан байна.