Сансрын хичээл баялаг агуулгатай боллоо

256

 

“Тянь Гүн танхим”-ын гурав дахь сансрын хичээл 10-р сарын 12-ны өдрийн 16:00 цагийн үед Хятадын сансрын станцад эхэлж, шинэ ээлжийн “Сансрын багш” Чэнь Дүн, Лю Ян, Цай Шүйжэ нар багачууд хүүхдүүдэд сансрын шинжлэх ухааны хичээл заалаа. 

Хятадын сансрын нисэгч анх удаа Вэнь Тянь туршилтын бүхээгээс хичээл зааж буй нь энэ юм. 

Сансрын хичээл 50 минут үргэлжилж, Шэнь Жөү 14 сансрын хөлгийн нисэгч нар Хятадын сансрын станцын Вэнь Тянь туршилтын бүхээгийн дотоод орчныг нарийн танилцуулж, олон сонирхолтой туршилтыг хийж шинжлэх ухааны үндэслэлийг нь тайлбарлажээ. Үүний зэрэгцээ тэд мөн Хятадын сансрын станцад тутарга болон арабидопсисын тариалалтын судалгааг онцлон тайлбарлав. 

   Хичээлийн үеэр сансрын нисэгчид видео дуудлагаар хичээл сонсож буй багш сурагчидтай шууд ярилцаж, сансар судлалын мэргэжилтнүүд холбогдох шинжлэх ухааны асуудалд нарийн тайлбар хийв. 

   Энэ арга хэмжээнд Хятадын Шинжлэх Ухааны Академийн Сансрын хэрэглээний инженер, технологийн төвд үндсэн танхим, Шандүн мужийн Хэзэ хот, Хэнань мужийн Жэнжөү хот, Юньнань мужийн Дали хотод гурван салбар танхимыг зохион байгуулж, дунд болон бага ангийн сурагчдаас төлөөлөн 400 гаруй хүүхэд оролцжээ. 

   Сансрын хичээлийн арга хэмжээг Хятадын Нисэгчтэй сансрын хөлгийн инженерийн албанаас Боловсролын яам, Шинжлэх ухаан технологийн яам, Хятадын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж, Бээжингийн сансрын судалгааны төв, Хятадын сансрын нисэгчийн судалгаа, сургалтын төв, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Сансрын хэрэглээний инженер, технологийн төв, Хятадын сансрын технологийн академи зэрэг газруудаас технологийн дэмжлэг үзүүлжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: Синьхуанет

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>