​Зураач С.Нацагдоржийн “Бугуйлч” зургийн эх хувь Х.Болдбаатарын галерейгаас олдсон нь үнэн

296
 

​Зураач С.Нацагдоржийн “Бугуйлч” зургийн эх хувь Х.Болдбаатарын галерейгаас олдсон нь үнэн

 

2008 онд Их тэнгэрийн амнаас алга болж, солигдсон уран зургийн сор болсон 21 зургийн хэргийг Цагдаагийн байгууллага хоёр жил мөрдөөд хулгайчийг барьж чадалгүй хэрэгсэхгүй болгожээ.

Тэртээ 1986 онд Их тэнгэрийн ам руу гадны зочид төлөөлөгчдөд зориулж уран зургийн сор болсон 40 зургийг явуулсан байдаг. Гэвч 2008 оны их тооллогоор Их тэнгэрт хадгалагдаж байсан 40 зургийн 21 нь зураг нь ид шидийн мэт солигдож алга болсон байна. Энэхүү хэргийг цагдаад шалгуулахаар Монголын уран Зургийн галерейн Захирал Б.Сарантуяа 2020 онд өгсөн боловч 2022 онд хэргийг хаасан гэх бичиг ирүүлжээ.

Алга болж солигдсон 21 уран зургийн хэрэгт Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж холбогддог. Учир нь тус хэрэг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед буюу 2008 онд гарсан бөгөөд алга болсон 21 уран зургийн хэргээр тэрээр 2019 онд шалгагдаж түүний өрөөнөөс дэлхийн болон Монголын үнэт уран зургуудыг хураан авсан байдаг.

Их тэнгэрийн амнаас алга болсон 21 зурагны нэг нь Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүүгийнх нь галерейгаас олдсон

Мөн энэ хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүү Х.Болдбаатар холбогддог бөгөөд түүний хувийн уран зургийн галерейд нэгжлэг хийхэд алга болсон уран зурагтай ижил төстэй 10 зургийг хураан авсан байдаг. Тухайн үед хэрэгт холбогдож, шалгагдаж байсан дээрх хүмүүс "үгүйсгэж” байсан ч саяхан Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа мэдэгдэл хийх үеэрээ "Их тэнгэрийн амнаас алга болсон зураач С.Нацагдоржийн "Бугуйлч” зургийн эх хувь Х.Болдбаатарын "Нью фолдер арт” ХХК-аас олдсон нь үнэн” гэдгийг хэлсэн юм. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Их тэнгэрийн амнаас алга болсон 21 зургийг танилцуулъя.

1. Зураач н.Очирбатын 1974 онд тос, зотон материалаар 45х150 см хэмжээтэй зурсан "Отроор” зураг

2. Зураач С.Рэнцэнгийн 1974 онд тос, зотон материалаар 60х90 см хэмжээтэй зурсан "Бойр нуурын загасчид” зураг

3. Зураач Г.Цэрэндондогийн  1976 онд тос, зотон материалаар 54х121 см хэмжээтэй зурсан "Говь” зураг

4. Зураач Н.Цүлтэмийн 1967 онд тос, зотон материалаар 90х97 см хэмжээтэй зурсан "Орог нуур” зураг

5. Зураач Б.Гомбосүрэнгийн 1958 онд тос, зотон материалаар 70х130 см хэмжээтэй зурсан "Хөвсгөл нуур” зураг

6. Зураач П.Цогзолын 1983 онд тос, зотон материалаар 58х77 см хэмжээтэй зурсан "Хан Богдын Хайлаас” зураг

7. Зураач М.Цэмбэлдоржийн 1980 онд тос, зотон материалаар 50х90 см хэмжээтэй зурсан "Сэргэлэн хонгор” зураг

8. Зураач Г.Одонгийн 1962 онд тос, зотон материалаар 100х160 см хэмжээтэй зурсан "Ерөө гол” зураг

9. Зураач М.Цэмбэлдорж  1971 онд тос, зотон материалаар 10х10 см хэмжээтэй зурсан "Хавар” зураг

10. Зураач М.Цэмбэлдорж 1965 онд тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан "Говийн үдэш” зураг

11. Зураач С.Нацагдорж 1960 он тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан "Бугуйлч” зураг

12. М.Цэмбэлдорж 1951 он тос, зотон материалаар 30х60 см хэмжээтэй зурсан "Хот айл” зураг

13.  Б.Санжид  1978 он тос, зотон материалаар 75х123 см хэмжээтэй зурсан "Угалз босохын өмнө” зураг

14. Ш.Чулуудай 1975 он тос, зотон материалаар 35х60 см хэмжээтэй зурсан "Затмангийн говь” зураг

15.  Л.Бат-Өлзий 1979 он тос, зотон материалаар 50х30 см хэмжээтэй зурсан "Морьтонгууд” зураг

16. Зураач Г.Цэрэндондог 1981 онд тос, зотон материалаар 120х180 см хэмжээтэй зурсан "Асгатын байгаль” зураг

17. Зураач Довчиндаваа 1982 онд тос, зотон материалаар 60х80 см хэмжээтэй зурсан "Борзон зэрэглээний говь” зураг

18. Зураач Содномцэрэн 1982 онд тос, зотон материалаар 96х122 см хэмжээтэй зурсан "Нутгийн уянга” зураг

19. Зураач М.Цэмбэлдорж 1982 онд тос, зотон материалаар 45х200 см хэмжээтэй зурсан "Хяргас нуур” зураг

20. Зураач М.Амгалан 1976 онд тос, зотон материалаар 43х51.5 см хэмжээтэй зурсан "Говь” зураг

21. Зураач Г.Одон тос, зотон материалаар зурсан "Уран сайханчид” зураг

http://itoim.mn/article/yMqee/35657

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>