“Z” үеийнхний талаар та юу мэдэх вэ

131

“Z” үеийнхний талаар та юу мэдэх вэ

 

Generation Z буюу 1997-2012 оны залуу үеийнхний талаар олон улсын судлаачид онцлон ярих болсон билээ. Тэгвэл үеийнхний талаар сонирхолтой баримтууд хүргэж байна.

Стэнфордын их сургуулийн судлаач Роберта Катз үеийнхнийг тодорхойлохдоо "Бусдын төлөө санаа тавьдаг, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг ханддаг, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ прагматик хандлагатай, хамтран ажиллах чадвар сайтай гэж” үзсэн байдаг.

Мөн тэрбээр орчин үед үеийнхнийг ажил хийх дургүй, залхуу гэж шүүмжлэх явдал байдаг ч өөрсдийн онцлогоо ашиглан онлайн сайт, дижитал орчноос орлого олох чадвартай гэж хэлсэн байна.

Харин Тайландад шинэ үеийнхнийг (Z үе) тодорхойлохдоо "Хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй, институтэд биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад хамгийн их дижитал, сошиал хэрэглээтэй бөгөөд үзэл бодлын хувьд илүү баруунжсан, глобалчлагдсан байна" гэжээ.

Мөн олон улсын судалгаагаар шинэ үеийнхэн инстаграм, Snapchat, YouTube, TikTok зэрэг зураг, бичлэгэд суурилсан платформуудыг ашиглаж, текст голлосон аппликейшнуудаас татгалзах хандлагатай байгаа нь батлагдсан байдаг. Түүнчлэн тэд ямар нэгэн худалдан авалт хийхдээ заавал сошиал орчноос тухайн зүйлийн талаар мэдээлэл авдаг байна.

Robert Half агентлагийн гаргасан инфографикаас харахад "Z" үеийнхний 77% нь шинэ мянганыхантай харьцуулахад өөрсдийгөө ажлын байран дээр илүү шаргуу хөдөлмөрлөх ёстой гэсэн хүлээлттэй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл өөдрөг үзэл биш, бодитоор хандах үзэл үеийнхэнд давамгайлдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>