Домогт хөлбөмбөгчин Пеле эмнэлэгт хүргэгджээ

495

Домогт хөлбөмбөгчин Пеле эмнэлэгт хүргэгджээ

 

Хөлбөмбөгийн хаан Пеле бие нь муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Одоо тэрбээр Бразилийн Сан-Паулу хотын хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар МИР24 мэдээлсэн байна. 

 

Одоо түүний биеийн байдал нь хэвийн, амин үзүүлэлтүүд нь тогтворжсон талаар Пелег эмчилж буй эмч нар мэдэгджээ. Пеле хэвтэж байгаа эмнэлгийн гадна олон сэтгүүлч, шүтэн бишрэгчид нь байнга цуглан, шүтээнийхээ эрүүл мэндийн талаар мэдээлэл сонсохоор хүлээж байгаа гэнэ. 

 

Пеле лхагва гарагт хавагнаж, зүрхний дутагдалд орсон гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнийг үзсэний дараа энгийн тасагт шилжүүлсэн байна. Тэрбээр жилийн өмнө бүдүүн гэдэсний хорт хавдар авахуулах мэс засалд орж байсан юм. Үүнээс хэдэн сарын дараа ходоод, элэг, дараа нь уушгинд нь хавдар илэрч, 82 настай Пеле сүүлийн саруудад химийн эмчилгээнд орсон байна. 

 

Энд дуулгахад, Пеле ДАШТ-д гурвантаа ялсан цорын ганц хөлбөмбөгчин юм. Түүнийг ХХ зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэсэн бол 1279 гоол хийсэн түүний амжилт Гиннесийн номонд бүртгэлтэй байдаг. Эдгээр амжилтаар нь Пелег "хөлбөмбөгийн хаан" хэмээн нэрлэдэг юм. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/545208

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>