Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав
Засгийн газар 2012 оноос хойш нийт 5.2 тэрбум ам:долларын дүн бүхий долоон бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1660 гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч бондын өрийг бондоор дарах гэж байна.
Тодруулбал, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нь өнгөрсөн оны эцэст олон нийтийн, нээлттэй компани болохоор үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Ингэхдээ өөрийн эзэмшлийн 34 хувийг олон нийтэд санал болгохдоо 90 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт буюу 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдан авахад зориулж, жижиглэнгийн хөрөнгө оруулагч нарт 10 хувийг хуваарилахаар төлөвлөж байсан.
Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 5800 гаруй жижиглэн хөрөнгө оруулагч нараас нийт 17.4 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирүүлж, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувьд оролцоо, сонирхол өндөр байсан тул хуваарилалтыг дахин өөрчилжээ.
Тодруулбал, тус компани Монголын Хөрөнгийн биржийн цахим системээр дамжуулан 12.800 тонн баяжуулсан нүүрсийг хил нөхцөлөөр гаалийн терминал дээрээс нэг тонныг нь 187 ам.доллароор борлуулжээ.