С.Эрдэнэ: Манай намд хагарал БАЙХГҮЙ

297

С.Эрдэнэ: Манай намд хагарал БАЙХГҮЙ

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ардчилсан намын Эв нэгдлийг хангах ажлын хэсгийнхэн ҮБХ-гоо хуралдуулж, намын даргаараа Л.Гантөмөрийг сонгосон. 

 

Тэгвэл өнөөдөр С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас намын албан ёсны даргын сонгууль зарлаж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар С.Эрдэнэ "Ардчилсан намын ҮБХ өчигдөр намрын хаалтын хуралдаанаа хийлээ. Өнгөрсөн өдрүүдэд АН-ын нэрийг барьсан, үйл ажиллагаа, чиг үүргийг гуйвуулсан зүйлүүд нэлээд гарлаа. АН-ын нэрээр сонгогдож гарч ирсэн гишүүд өргөсөн тангараасаа няцаж, гутаасан явдалд бид харамсаж байна. АН-аас сонгогдсон гишүүд болчимгүй үйлдэл хийж байгаад харамсаж байна. Тэдний зохион байгуулсан ҮБХ, Их хурал гэгч нь дандаа дүрмийн бус. Өчигдөр АН-ын даргын зөвлөл хуралдаж, АН-ын даргын тушаал гаргасан. Энэ тушаалаар АН-ын дүрэмд заасан хууль ёсны дотоод дүрэм журамд үндэслээд Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулах тушаал гаргасан" хэмээн мэдэгдлээ.

 

Мөн тэрбээр энэ үеэр АН-д хагарал байхгүй гэсэн юм. 

 

 

П.ГОО

http://www.shuud.mn/a/546769

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>