УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
Үүний дараа Т.Аюурсайхан “...Ш.Раднаасэд гишүүний ярьсантай холбогдуулан АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Нэгжлэг хийгээгүй. Гол асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн Б.Ганхуягийг хэзээнээс таньдаг болсон, ямар хамааралтайг асуусан” гэсэн. Тэгсгээд чимээгүй болсон.
Харин маргааш нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргасан юм. Тэрбээр хүсэлтдээ “...УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө....