Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өнгөрсөн 30 жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 388 ам.доллараас 4566 ам.доллар болтлоо тэлсэн

326

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өнгөрсөн 30 жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 388 ам.доллараас 4566 ам.доллар болтлоо тэлсэн

 

 "Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

           Тэрбээр "Монгол Улс Үндсэн хуулиа өөрчилж, тогтолцоотой улс болж, нийгэм солигдсон. Өнгөрсөн 30 жилийг бид бүхэлд нь авч үзэхэд шаардлага гарч байгаа. Энэ хугацаанд эдийн засаг талаасаа авч үзвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 388 ам.доллараас 4566 ам.доллар болтлоо тэлсэн. Хүн амын хувьд 3.4 сая хүнтэй болсон. Дундаж наслалт 71 болж нэмэгдсэн. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсан. Энэхүү урт хугацааны хөгжлийн нэг том алдаа бол өнөөдрийн бидний ярьж байгаа "Хөдөөгийн сэргэлт” огт болоогүй асуудал. Монгол Улсын өнөөгийн байдлыг айлаар зүйрлэвэл улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 40 орчим их наяд төгрөг. Үүнээс 15-16 орчим их наяд төгрөг нь улсын төсөв байдаг. Шинэ хөрөнгө оруулалт нь 21 хувь, урсгал зардал нь 80 орчим хувь гэж байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцүү зэргийн гадаад өртэй. Тэгэхээр бид энэ нөхцөл байдлаас урт хугацааны бодлого төлөвлөлттэй, эдийн засгаа тогтвортой өсгөж л гарна. Монгол Улсын экспортын бүтцийг харахад, нийт экспортын 93 хувийг уул уурхай эзэлж байна” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>