Т.Аюурсайханыг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Т.Доржхандыг ТББХ-нд нэмэв

253

Т.Аюурсайханыг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Т.Доржхандыг ТББХ-нд нэмэв

 

УИХ-ын чуулганы хуралдаанар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлээд буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Эдийн засгийн байнгын хорооны, Ж.Ганбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Т.Доржхандыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Улмаар Т.Доржханд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Т.Энхтүвшин гишүүнийг Эдийн засгийн байнгын хорооны, Н.Энхболд гишүүнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.

ХҮН-ын дарга, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Т.Доржхандыг сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед нэг гишүүний санал чухал.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>