“АНУ-д хямд зардлаар амьдарч чадахгүй. Ч.Сайханбилэг хаанаас санхүүжиж байгааг шалгаж байна”

215

“АНУ-д хямд зардлаар амьдарч чадахгүй. Ч.Сайханбилэг хаанаас санхүүжиж байгааг шалгаж байна”

 

Шувуу ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас авч ирж чадах эсэх  талаар Хуульзүйн сайд мэдээлэл өглөө.

 

Сайд Х.Нямбаатар "Бид хүн болгонд ялгамжгүй адил тэгш хандах зарчим барьж байгаа. АНУ-ын Элчин сайд болон Монгол Улсад байгаа АНУ-ын Аюулгүйн албаны хүмүүстэй удаа дараагийн уулзалт хийж, энэ талын хүсэлтүүдээ тавьж байна. Бусад хүмүүст авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг түүнд авч байгаа.

Бидний авсан мэдээллээр АНУ-д хямдхан амьдарч чадахгүй. Тиймээс хаанаас санхүүжиж байгааг мөрдөх албаныхан шалгаж байна.

Энэ хүмүүсийг авч ирэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>