Г.Дамдинням: Үндсэн гадаад хэлийг англи хэл болгохоор Боловсролын багц хуульд тусгасан
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлэл өгсөн.
Тэрбээр "Дэлхий дахин дахь шинжлэх ухааны нийт мэдээллийн 90 орчим хувь нь англи хэл дээр байдаг. Бид нээлттэй, ардчилсан улс мөн бол дэлхий нийтийн мэдлэг боловсролтой холбогдох ёстой. Тиймээс үндсэн гадаад хэлийг англи хэл болгохоор Боловсролын хуульд тусгасан" гэдгийг хэлсэн юм.
Үндэсний цөөнхийг эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг тусгаж, албан ёсны гадаад хэлийг англи хэл байхаар зохицуулалтыг оруулсан талаар өмнө нь бид мэдээлж байв.
Англи хэлний заах арга барилыг сайжруулж, олон улсын хөтөлбөрийг нутагшуулахаар БШУЯ, БЕГ, БСҮХ хамтран энэ хичээлийн жилд "Pearson” англи хэлний туршилтын хөтөлбөрийг сонгогдсон 38 сургуульд хэрэгжүүлээд эхэлсэн билээ.
Эх сурвалж:www.polit.mn