"Аэро монголиа" компанийн ажилтан 5 япон зорчигчийг хаяж явсан нислэгээ "огт мэдэхгүй" хэмээн хариулжээ

270
 

"Аэро монголиа" компанийн ажилтан 5 япон зорчигчийг хаяж явсан нислэгээ "огт мэдэхгүй" хэмээн хариулжээ

 

Өнгөрсөн ням гарагт буюу өчигдөр Аэро Монголиа компани нислэгийн хуваариа гэнэт өөрчлөн японоос ирэн таван жуулчныг хаяж явжээ. Дээрх таван жуулчин нислэгийн хуваарь өөрчлөгдсөнийг огт мэдээгүй бөгөөд Чингис хаан олон улсын нисэх буудал дээр очсоныхоо дараа онгоцноосоо хоцорсноо мэджээ. 

Ингээд жуулчид "Нислэгийн хуваарь хэзээ өөрчлөгдсөн, яагаад өөрсдөд нь мэдэгдээгүй" талаар тодруулахад "Аэро Монголиа"-ийн ажилтан "тухайн нислэгийн талаар огт мэдэхгүй" гэх тайлбар өгч алмайруулжээ. Уг асуудлаар жуулчид цахим хуудаснаа бичиж, япон даяараа, бүр олон улсад ч шүүмжлэл дагуулсан асуудал болж байна. Одоогоор нэгэн жуулчны жиргээг 5-6 сая хүн үзээд байна. 

Уг нь Засгийн газраас энэ жилийг "Монголд зочлох жил" болгон зарлаж, сая жуулчин авахаа мэдэгдээд буй. Харамсалтай нь энэ мэт жуулчдад хамгийн эхний үйлчилгээ үзүүлдэг авиа компаниудын үйлчилгээний соёлгүй, бүдүүлэг байдал нь жуулчдыг үргээж, дахин монголд ирэхгүй байх шалтгаан болж байна.

Харин ийм бүдүүлэг үйлдэл гаргаж, Монгол Улсын нэр хүндийг унагаж буй дээрх компанид хэн, хэрхэн хариуцлага тооцож, асуудал ярихыг бид тодруулж хүргэнэ. 

https://tsahiur.mn/n/s/14652

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>